몽골이 1998년 아동보호협약 가입 이후 17개국에 272명 아동 입양 됐다.

 UN 아동권리협약에 따르면 양부모 및 승인 된 정부기구와 양자 또는 삼자 간 합의로 아동을 입양 할 수 있다.

"Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” ГААГ-ын конвенцид Монгол Улс 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 
Диаграм 1. Үрчлүүлсэн хүүхдийн тоог улсаар нь ангилбал
Дээрх диаграмаас харвал нийт үрчлүүлсэн 272 хүүхдийн 57% гаруй хувийг АНУ-ын иргэд үрчилж авжээ. 
“Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг байна.
Ийнхүү гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжиж байгаа талаарх тайланг нэг сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газар ирүүлдэг аж. 
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэх чиг үүргийн хүрээнд дараах чиг хуулийн чиг үүргийг мөрдлөг болгон ажилладаг. Үүнд, 
Монгол Улс 1990 онд нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенц,
1998 онд нэгдэн орсон “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагын конвенц, 
1999 оны Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, 
2010 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан  “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам;
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2010 оны А/396дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-ыг мөрдлөг болгон ажилладаг.
Хуулийн дагуу ГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг. Ингэснээр Ерөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх бол зарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадаг билээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг. 
Эх сурвалж: www.ikon.mn (Б.Даваабазар)
2020 оны 10 сарын 20-ны өдөр

 

*위 정보는 한국뉴스와 협약을 맺은 외국인센터 객원기자에 의해 정리되었습니다.

저작권자 © 한국뉴스 무단전재 및 재배포 금지