몽골, 한국 녹십자에서 계절성 독감 백신 구매

몽골 보건부는 정부자금으로 한국의 녹십자 공장에서 계절 독감 백신을 받았다.

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг өчигдөр Эрүүл мэндийн яам хүлээн авжээ. 

Улирлын томуу нь жил бүрийн аравдугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Иймд улсын хэмжээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор 2020 оны 10-р сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна

Томуу, томуу төст өвчний эрсдэлт бүлгийн хүн амд тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65 ба түүнээс дээш насны хүмүүс, эмнэлгийн ажилтнууд болон нягтрал ихтэй газар ажилладаг хүмүүсийг тооцож, томуугийн вакцинд заавал хийлгэх шаардлагатай гэж үздэг талаар Анагаах ухааны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонго ЭМЯ-ны зөвлөгөө мэдээллийн цагаар дурдаж байв.

Түүнчлэн тэрбээр "Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт. Гэвч вакцин хийлгэснээр 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш бөгөөд нэгэнт туссан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ нь гэж үздэг" хэмээсэн билээ.

Эх сурвалж: www.ikon.mn (Г.МӨРӨН)

2020 оны 9 сарын 29-ны өдөр

 

*위 정보는 한국뉴스와 협약을 맺은 외국인센터 객원기자에 의해 정리되었습니다.

 

 

저작권자 © 한국뉴스 무단전재 및 재배포 금지