해외 입국 국민 자가 격리 기간 35일에서 21일로 감축

 

몽골 당국은 현재 코로나19 감염이 감소한 것으로 나타나고 있어 비즈니스, 예술, 스포츠, 무역, 생산 및 훈련 센터를 정상 운영하기로 결정했다고 15일 밝혔다.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр/2020.09.14/ боллоо.
Хуралдаанаар цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 
Ингэхдээ дотооддоо халдвар алдаагүйг үндэслэн аж ахуйн нэгж, урлаг, спорт, худалдаа үйлдвэрлэл, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимоор ажиллуулахаар болсон. 
Ингэснээр нийслэл, аймгуудын Онцгой комисс хуралдаж, ариутгал халдваргүйтгэл хийх зөвлөмжийг хүргүүлэх аж. 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хилийг одоогоор нээхгүй. Энэ нь цар тахлын халдвар орж ирэхээс сэргийлж байгаа явдал. Харин тусгаарлалтын хугацаа одоогоор 35/тусгаарлах байранд 21, гэртээ 14/ байгааг 21 болгон багасгаж байна. Ингэснээр 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй болж байгаа" гэв. 
Эх сурвалж: www.ikon.mn
2020 оны 9 сарын 15-ны өдөр

 

*위 정보는 한국뉴스와 협약을 맺은 외국인센터 객원기자에 의해 정리되었습니다.

저작권자 © 한국뉴스 무단전재 및 재배포 금지