9월 21일 서울~올란바트로행 추가 항공 운항 결정

L.Munkhtushig 외무부 영사 국장은 9월 특별 항공 운항 일정이 일부 변경됐다고 밝혔다.

Есдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлтүүд орсон болохыг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тухайлбал, 
9 сарын 21-нд Токио хот руу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон. Энэ мэдээллийг япон, солонгост байгаа иргэддээ хүргэсэн бөгөөд БНСУ-д байгаа иргэдээс нутаг буцах хүсэлтэй иргэдийн т тоо тогтмол нэмэгдэж 5,000-д хүрчээ. Иймд уг нөхцөл байдлыг харгалзан БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр болжээ. 
9 сарын 16 Сөүл хотоос транзит зорчигчдыг авах шийдвэр гарсан. Тус транзит зорчигчид Сөүл-ээр буцах хүчинтэй билетт иргэд байна.  
Токио руу үйлдэх нислэгийг хойшлуулж, аравдугаар сард шилжүүлнэ гэсэн урьдчилсан шийд гаргасан. Учир нь Япон улсад  нутаг хүсэлтэй 700 гаруй иргэн байгаа хэдий ч есдүгээр сард багтан яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэд нь цөөхөн байсан аж.  
Энэ сарын сүүлээр тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх асуудлыг судалж байна.
Ингэснээр есдүгээр сард 13 удаагийн нислэг үйлдэж, 3,380 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр болжээ.
Одоогийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11,800 иргэн байна. Тухайлбал,
БНСУ-аас 5,000 иргэн
АНУ-аас 2,000 орчим иргэн
Австрали улсаас  700 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

Эх сурвалж: www.ikon.mn 

2020 оны 9 сарын 8-ны өдөр

 

*위 정보는 한국뉴스와 협약을 맺은 외국인센터 객원기자에 의해 정리되었습니다.

저작권자 © 한국뉴스 무단전재 및 재배포 금지